Dota 2 togloh argan

Dota 2 togloh argan

Dota 2 togloh argan

minxyness

MMR-ын оргил өөд мацахад бэлэн үү?
Би бараг 3-аад жил Дота тоглож байгаа бөгөөд саяхан өөрийн 2к mmr-ээсээ 3к хүртэл boost хийж чадсан юм. Үүнийхээ талаар бусадтай хуваалах хэрэгтэй гэж бодлоо.

MMR-ын тухай миний ойлголт:
0-1к ммртэй хүмүүс ерөнхийдөө муу хүмүүс, тэд ямар нэгэн guide уншдаггүй, ммрээ дээшлүүлье гэж боддогүй хүмүүс байдаг. 1к, 2к ммртэй хүмүүсийн ялгаа их. 2к-аас 3к ммртэй болсон хүмүүсийг эрс дээшилсэн гэж үздэг. 4к-аас дээш хүмүүсийн ялгаа бараг ажиглагддагүй, яг л 1к-2к ммртэй хүмүүс шиг тоглолтын хувьд ялгагдах зүйлгүй. 5к,6к,7к ммртэй хүмүүсийн тоглож чадах баатруудын тоо их байдаг. Жирийн Ta, Storm-оор битгий хэл бусад баатруудаар их сайн тоглодог.

MMR-ын өөрчлөлтийн мөн чанар:
Ихэнхи хүмүүсийн гомдоллодог зүйл нь MMR-ээ нилээн ихэсгэж чадсан мөртлөө дараалж хэд хожигдоод буцаад хуучин байрандаа орчихлоо гэсэн байдаг. Эргээд харахад 30-40 тоглолт тоглосон хэрнээ MMR нь хэлбэлзсэн боловч тоо нь өөрчлөгдөөгүй байдаг. Энэ бол хүн болгоны мэдэрдэг зүйл.
MMR-ээ яг ихэсгэнэ бодож байвал өөрийгөө ууланд авирах гэж байгаа мэтээр төсөөл. Чи тэгэхийн тулд биеээ чийрэгжүүлж, сунгалт хийж төлөвлөгөө гаргах хэрэгтэй болдог шүүдээ. Эхлээд энэ оргилд хүрнэ, дараа нь тэр оргилд хүрнэ гэж төлөвлөдөг. Тогломоор санагдсан үедээ ranked match дарж хүссэн ямар ч хамаагүй баатраа аваад тоглоод байхад MMR чинь өснө гэж найдаж болохгүй.
Жишээ нь миний Dotabuff дахь үзүүлэлтийг авч үзье. Би ерөнхийдөө 55%-ийн winrate-тэй. 2к-аас 3к хүргье гэвэл надад 500 оноо хэрэгтэй болно. Тоглолт бүр 25 оноо гэж үзвэл би 332 тоглолт тоглох хэрэгтэй болно (176 тоглолт хожиж 156 тоглолт хожигдоно). Би 7 хоногт 5-10 соло ранк тоглолт хийнэ, бусад үед нь найзуудтайгаа тоглоно, нормал тоглоно, practice хийнэ. Тэгэхээр ингэж MMR-ээ өсгөхөд надад 44 долоо хоног шаардлагатай болно, эсвэл бүр жил ч болж болно. Тэгэхээр над шиг зүгээр л зугаагаа гаргах гэж тоглодог бол 500 оноо цуглуулна гэдэг бүтэшгүй зүйл болж байгаа юм. За patch-уудын өөрчлөлтийг авж үзвэл MMR-ээ ихэсгэнэ гэдэг бүр худлаа болно, учир нь одоогийн patch-ууд тоглолтонд маш ихээр өөрчлөгдөж, зарим баатруудыг сайжруулж, заримийг нь муутгаж байдаг учраас чи тоглолтын стилээ заавал өөрчлөх хэрэг гарна. Цаг бол алт учраас жирийнээр тоглолтуудаа хийхэд чиний MMR чинь өөрчлөгдөнө гэж 2-3 жил болох байх.

Тэгэхээр чи үнэхээр MMR-ын уул оргилд авирахыг хүсч байна уу?
1. Эхлээд өөрийн (биологийн) цагаа зохицуул. Дота бол маш хүч шавхдаг тоглоом. Өдрийн аль нэг цагт MMR-ээ сайжруулахад зориулж сэтгэл санаагаа бэлтгэ, аль цагт тоглох хүсэлтэй, садаа болох зүйлгүй байгаагаа тэмдэглэ. 12 тоглолт дараалж тоглочихоод 6-6 болдог хүмүүсийг би мэднэ. Чамд харин 2-3 тоглолт л дараалаад хожчиход хангалттай шүүдээ.

2. Дараагаар нь шинэ patch гарж ирэхэд хүмүүс туршилт маягаар шинэ шинэ баатруудыг туршиж, шинэ itembuild болон тэдгээрийг counter-лоход зориулж туршилтын тоглолт хийж байдаг. Тэр үед нь аль болох тоглохгүй байхыг хичээ. 3 сар тутамын 1 сар юм уу 14 хоногт нь огт ranked тоглохгүй хүмүүс тухайн patch-д дасаж тоглож сурсан цагийг хүлээ. Юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь void, slark, ogre, krobelus нтрээр MMR-ээ дээшлүүлэхэд зориулж тоглодог байсан. Харин одоо Juggernaut, Troll, Axe, Lion, SIlencer гэх мэт баатруудаар тоглож байгаа. Чи эдгээрийг counter-лож чаддаг баатруудыг сурчих. Patch-д зориулж өөрийн авдаг баатруудаа өөрчлөх хэрэгтэй гэж байгаа юм. 2 удаа хожигдоход шууд ранкэд тоглохоо болих хэрэгтэй. Дараачийнхийг нь чи хожиж чадах юм шиг санагдсан ч гэсэн.

3. Хожих, хожигдохын 25% нь драфтын үед шийдвэрлэгдчихдэг. Авж буй баатрууд чинь муу бол тэртээ тэргүй 20-25мин дараа хожигддог юм. Үүндээ сайн анхаар, харин танай багийн хүмүүс чинь үнэхээр муу баатрууд авчихсан бол тоглолтын турш чи сэтгэл хөдлөлөө барих ёстой. Тилтэнд (tilt-сэтгэл санааны тогтворгүй байдал) орохгүй байх ёстой, дараачийн тоглолтондоо бэлд гэсэн үг юм.

4. Үлдсэн 75% нь тоглолтын дунд юу болохоос шаалтгаална. Тогтоож авах зүйл чинь их энгийн. Баг чинь хожиж байхад чи битгий хожигдохоор алхам хий, хожигдож байвал багаа хожилд хүргэх шийдлүүдийг хай. Хэрэв баг чинь илүү давамгай хожиж байвал эрсдэлтэй алхам битгий хий. Тэртээ тэргүй хожчих юм чинь гэсэн бодлоор буруу item-ууд авч болохгүй, эрсдэлтэй оролт ч юм уу, ганцаараа нэг баатрыг чихдэнэ гэж бодсоны хэрэггүй. Хийх ёстойгоо л хий. Харин эсрэгээрээ хожигдож байвал эрсдэл гарга, драфтандаа муу баатрууд авсан бол тоглолтонд хүчтэй нөлөө үзүүлэхээр баатар сонго. Хамгаалаж зогсож байхаар smoke-доод гэнэтийн дайн хий.

5. Баатрын сонголт. Зөвхөн соло ранк тоглоход авдаг hero pool-ээ сайжруул. 2-3 баатрыг гартаа оруулчихад болно. Үүнд нь Dotabuff дээр чинь 55%-аас дээш winrate-тэй баатрууд орно. Жишээ нь би 6.83 дээр Juggernaut дээр 85.71% winrate-тэй байсан. Соло тоглолтондоо хамгийн сайн чаддаг баатруудаа авах хэрэгтэй гэсэн үг. Харин тэр баатар чинь 66% эсвэл түүнээс дээш winrate-тэй байх ёстой шүү. Заавал 66% шүү. Математикийн аргаар задлавал тухайн баатраар 3 тоглоход дор хаяж 2 хожсон байх ёстой гэсэн үг.

6. Тэмдэглэл хөтөл. Дотачид бид тоглолтоо дуусгасан л бол түүнийгээ мартчихдаг. Ингэхгүйгээр тэмдэглэл хөтөлж, яаж хожсон, яаж хожигдсон гэдгээ тэмдэглээд яваад бай хэрэгтэй. Дараалж хожиж байхад ч тэр, ямар баатрууд аваад хожоод байна, ямар үйлдэл хийгээд хожоод байгаагаа тэмдэглэ. Дараа нь дараалж хожигдоход яаж хожих аргаа мэднэ шүүдээ. Мөн яавал дараалж хожигдохгүй байх тухай ч мэдчихэж болно. Зарим тохиолдолд манай clock тултал нь feed-лсэн яаж ч чадсангүй гэх мэтээр юм бичсэн ч болно. Тэмдэглэл хөтлөх нь MMR-ээ ихэсгэхэд их тус болдог юм шүү.

За ингээд дуусаж байна, өөрийн нийтлэлдээ 4к-аас дээш MMR-тэй хүмүүст тус болохгүй байх гэж бодсон ч зарим зүйлс нь их хэрэгтэй юм. Миний мартсан зүйлсүүдийг ч сануулаад өглөө. Та бүхэнд ч бас их тус болох байх гэж бодож байна.

Dota 2 togloh argan

Leave a comment